Манай улс маргааш, 2 дугаар сарын 22-нд "COVID-19"-ийн эсрэг вакциныг анх удаа татан авч вакцинжуулалтын ажлыг улсын хэмжээнд мөн сарын 23-наас үе шаттай эхлүүлэх гэж байна. БНЭУ-аас эхний ээлжийн "AstraZeneca" вакцины 150 мянган тунг манай улсад нийлүүлэх бөгөөд үүнийг үндэсний иргэний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК-ийн шууд нислэгээр авчирна. Нислэгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.