УОК-ООС 1500 ХҮНИЙГ ХАМАРСАН ТОГЛОЛТ, КОНЦЕРТ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨВ

оруулсан Алсын Хараа

2021 оны хоёрдугаар сарын 23-наас дараах таван чиглэлээс бусад ААН-үүдийн үйл ажиллагааг нээнэ:

  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга /гэр бүлээс бусад/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Диско баар
  • Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар хаалттай хэвээр байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Энд бичигдээгүй үйл ажиллагаа нээлттэй гэсэн үг. 5-10 хүнтэй сургалтын төвүүд хоёрдугаар сарын 23-наас ажиллаж эхэлнэ. Уралдаан тэмцээн, аялал зугаалга, шөнийн клубийн үйл ажиллагааг хориглосон.

440 караоке үйл ажиллагаагаа явуулна. Үүнд 5,000 гаруй ажлын байр байдаг. Шаардлагатай гэж үзвэл хүүхдийн тоглоомын газруудыг нээх болно. Үсчин, гоо сайхан, фитнесс клубууд ажиллаж эхэлнэ.

Тоглолт зохион байгуулбал заалныхаа 50 хүртэл хувийг дүүргээд тоглолт зохион байгуулж болно. 3000 хүний суудалтай газарт 1500 хүний дүүргэлттэйгээр тоглолт зохион байгуулж болно” гэв.

Сэтгэгдэл бичих