Коронавирусний мутацид орсон халдвар бүртгэгдсэн улс орноос эх орондоо ирсэн иргэдийг 14 хоног, бусад иргэдийг 10 хоног тусгаарлана гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.
Энэ оны 3, 4 дүгээр сард гадаадаас иргэдээ татан авах 12-14 тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж буй юм. Нислэгээр ирэх иргэдэд тусгаарлах байрны 3 төрлийн сонголт өгөх юм. Өөрөөр хэлбэл, иргэд ямар орчин нөхцөлтэй орчинд тусгаарлагдахаа сонгож болно. Цаашдаа иргэдийг гэрт нь тусгаарлаж, цахимаар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакцин хийлгэсэн гадаадын болон дотоодын иргэдийг ирэхэд гар утсанд нь аппликейшн суулгаж, түүгээр дамжуулан хянаж, зөвлөгөө өгөх юм. Иргэдийг аль болох 250 суудалтай онгоцоор татаж авах бөгөөд тасалбарын хөнгөлөлт үзүүлэх ажлыг давхар зохион байгуулна” гэлээ.