Гуравдугаар сарын нэгнийг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй

оруулсан Алсын Хараа

УОК-ын хуралдааны мэдээллийн дараа Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээнэ гэсэн. Тэгвэл үйл ажиллагааг нь нээхгүй аж ахуйн нэгжийн нэрсийг өгнө үү?

-Үйл ажиллагаа нь нээгдэхгүй байгууллагуудын нэрсийг өгөх боломжгүй. Энэ хүрээнд шар түвшинд ямар ямар салбарын үйл ажиллагаанууд хязгаарлах вэ гэдгийг зааж байгаа. Тухайлбал,  уралдаан тэмцээн, аялал зугаалга /гэр бүлээс бусад/, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвөөс бусад нь тусгайлсан журмын дагуу үйл ажиллагаагаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн хүрээнд зохион байгуулна. Эдгээр таван салбарт эрүүл мэндийн байгууллагаас хийсэн эрсдэлийн үнэлгээнд суурилж УОК тухай бүр цаг үеийн үнэлгээ хийж хязгаарлалтыг сулруулах уу, эсвэл энэ хэвээр авч явах уу гэдгийг тодорхойлно.

-Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болно. Өнгөрсөн жил цэцгийн худалдаа эрхлэгчид маш их цэцэг татан хил дээр хураалгасан. Энэ жилийн хувьд  энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тийм эрсдэл үүсэх үү?

-Хил гаалиар орж ирэх бараа бүтээгдэхүүнийг аль болох саад бэрхшээлгүй хэвийн оруулж ирэхээр  зохион байгуулж байгаа. Энэ сарын 23-наас эхлэн Алтанбулаг боомтоор бараа татах ажил хэвийн ажиллана. Боршоо, Эрээнцав, Цагаан нуурын боомтоор өвс тэжээл, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг татан авахтай холбоотой зохицууллалт хийнэ.

-Энэ сарын 22-ноос нийслэлээс орон нутаг руу зам нээгдэнэ. Орон нутагт очсон иргэд тусгаарлагдах уу. Тусгаарлалтын хугацаа хэд хоног байх вэ?

-Энэ сарын 23-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй гэж ойлгож болно. Энэ зохицуулалтыг аж ахуйн нэгжийн 95 хувь буюу 22 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой гаргаж буй дүрэм журмын дэглэм хэвшүүлэх, зохион байгуулалтын хэмнэлд орох, ариутгал халдваргүйтгэл хийх, аюулгүй байдлаа хангах зэрэг тодорхой хугацаа шаардлагатай тул орон нутаг нийслэлийн хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын нэгнийг хүртэл хязгаарлалтыг хэвээр нь байлгана гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих