Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 35 хүнээс коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

Улсын онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийж байна. /2021.02.20/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 44.503 хүнээс PCR шинжилгээ авахад коронавирусний 35 тохиолдол илэрлээ.

Үүнээс 28 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 7 иргэнээс Ковид-19 илэрсэн байна.

Сэтгэгдэл бичих