Тусгаарлалтын 14 хоногийг багасгаж 10 хоног болгосон талаар ГХЯ-ны цахим хуудсанд мэдээлсэн байна. Гадаадаас ирэх иргэд PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой бөгөөд эх орондоо ирсний дараа зочид буудалд тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгнө. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт гэртээ гарна. 14 хоног тусгаарлагдах шаардлагын хүрээнд үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлан ажиглахаар болсон байна.