/CNN/ Өнөөдөр үйлдвэрлэгдээд байгаа коронавирусийн эсрэг бүх вакцины 75 хувийг дэлхийн 10 улс хүн амынхаа дархлаажуулалтад ашигласан бол 130 гаруй улс ганц ч тунг хүлээж аваагүй байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгджээ.
Тэрбээр үүнийг шударга бус явдал болохыг анхааруулаад Их 20-ын бүлэгт вакцины тэгш хүртээмжийг хангах ажлын хэсэг байгуулах санал гаргасан байна.
НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралд зайнаас оролцохдоо Гутерреш “Хүн төрөлхтөн өнөөдөр ёс суртахууны хамгийн том сорилттой тулгараад байна” гэж хэлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 188 сая тун вакциныг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад ашигласан байна. Үүний томоохон хэсэг нь АНУ, Хятад, Их Британи, Израйль улсуудад оногдож байгаа.
Зөвхөн АНУ нийт 72.4 сая тун вакцин худалдаж авсны 56 сая нь хүн амын дархлаажуулалтад зарцуулагджээ.