Дөчин нэг хоног зогссон, Шижяжуан хотын метро өнөөдрөөс зорчиж эхэллээ

оруулсан Алсын Хараа

 /МОНЦАМЭ/. Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Шижяжуан хотод цар тахлын нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн хотын метрог хэвийн горимоор ажиллуулж эхэллээ.

Ингэснээр хотын нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд ажиллахад томоохон түлхэц болж өгсөн байна.

Хятадын төв телевизийн мэдээлснээр, тус хотын метро өглөөний 6.30 цагаас оройн 22.00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлэх бөгөөд нэг, хоёрдугаар шугамууд ачаалалтай үед 6 минутын зайтай, энгийн үед 10 минутын зайтай метро явуулах юм.

Зорчигчид метрогоор зорчихдоо биеийн дулаанаа хэмжүүлэх, тусгай аппликейшнээр өөрийгөө халдвартай бүсээр зорчоогүй гэдгээ батлан харуулах бөгөөд амны хаалтыг зайлшгүй зүүх юм.

Мөн хүн хоорондын зайг баримталахыг албаны байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих