/TASS/. Бразилд коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 51 879-өөр нэмэгдэж, 10 030 626 болсон тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Бразил коронавирусний халдвар авсан хүний тоо 10 саяас давсан дэлхийн гурав дахь орон болсон байна. Латин Америкийн тус томоохон улсад нас барсан тохиолдлын тоо 24 цагийн дотор 1367-аар нэмэгдэж, 243 457-д хүрсэн бол 9 сая орчим хүн эдгэрчээ.
Өнгөрсөн долоо хоногт 312 мянга орчим тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 10 мянга орчмоор буурсан үзүүлэлт ажээ.