Сөүлээс өнөөдөр 256 хүн эх орондоо ирнэ

оруулсан Алсын Хараа

УОК-ийн шийдвэрээр өнөөдөр өглөө, 2 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоц нисээд байна. Тус онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 19:00 цагт газардах хуваарьтай. Энэ нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирнэ. Үүний 12 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 13 нь өндөр настан, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь түр саатуулах байранд байсан, 92 нь бусад шалтгаантай иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих