Илон Маск дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодров

оруулсан Алсын Хараа

/Bloomberg/. “Tesla”, “SpaceX” компанийн тэргүүн Илон Маск дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад дахин тэргүүлжээ.

И.Маскын хөрөнгө одоогоор 199.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. “SpaceX” ээлжит удаагаа үнэт цаас байршуулсны дүнд компани 850 сая ам.долларын орлого олж, нийт үнэлгээ нь 74 тэрбум орчим ам.доллар болж өссөн байна.

Тийнхүү Илон Маск тэрбумтнуудын жагсаалтад хөрөнгө нь 194.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй “Amazon” корпорацийн тэргүүн  Жефф Безосыг дахин ардаа орхижээ. Өмнө нь Маск нэгдүгээрт бичигдэж байсан хэдий ч хоёрдугаар сарын дундуур Безос түүний байрыг эзэлсэн юм.

Илон Маск 2020 оны нэгдүгээр сард дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад 35 дугаарт бичигдэж байсан бол 11 дүгээр сарын сүүлчээр “Microsoft”-г үүсгэн байгуулагч Билл Гейтсийн өмнө орж, хоёрдугаарт бичигдэх болсон байна. “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ жилийн дотор өссөнөөр түүний хөрөнгө ийнхүү хурдан өссөн юм.

Сэтгэгдэл бичих