/Times of Israel/. Израилын Засгийн газар коронавирусний вакцин хийлгэсэн эсвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгохоор болжээ.
“Times of Israel” сонинд мэдээлж буйгаар, энэхүү баримт бичиг нь спорт заал, усан бассейнд очих, үзэсгэлэн үзэх, мөн зочид буудалд амьдрах боломжийг олгоно. Израильчууд хоёрдугаар сарын 21-нээс "ногоон паспорт"-ынхаа хуулбарыг үзүүлэх боломжтой болох аж.
Хэрэв баримт бичгийг хуурамчаар үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Израилын Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн анхааруулсан байна.