“Лондон Марафон-2021” олон улсын марафон энэ оны аравдугаар сарын 3-нд болох бөгөөд оролцох тамирчдаа бүртгэж эхэлсэн талаар “MGL Running Channel” сувгаас мэдээлэв.
Жил бүр болдог уг марафонд өнгөрсөн онд 37 мянга 966 тамирчин гүйсэн, Гиннесийн номонд бүртгэгдсэн бөгөөд Монгол Улсын 30 гаруй иргэн оролцсон юм. Үүнээс 10 нь Монгол Улсаас оролцсон бол 20 гаруй нь гадаадад амьдарч буй монголчууд байжээ.
“MGL Running Channel” нь эрүүл зөв амьдралын хэвшлийг уриалах, тэр дундаа гүйлтээр хичээллэж байгаа болон хичээллэж эхлэх гэж байгаа хүмүүст мэдээлэл хүргэх, туршлагаа хуваалцах боломжийг бий болгох зорилготой байгууллага юм. Уг зорилгынхоо хүрээнд иргэдэд дээрх марафонтой холбоотой мэдээллийг хүргэж, нэгтгэн зохион байгуулж байна.
“Лондон марафон” ”өнгөрсөн онд Геннисийн номонд бүртгүүлсэнд амжилтаа ахиулж, энэ жил 100 мянга гаруй тамирчинг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 50 мянга нь Лондон, 50 мянга нь цахимаар оролцох боломжийг бүрдүүлэх аж. Марафоны бүртгэлийн хураамж Их Британи улсаас оролцож байгаа бол 28 фунт стерлинг, бусад улсаас оролцож бүртгүүлсэн тохиолдолд 38 фунт стерлинг болох юм. Үүнд албан ёсны медал, футболк болон шуудангийн үнэ орсон. Цахимаар оролцогчдын хувьд 24 цагийн дотор 42км гүйж дуусгах ёстой ба хүсвэл алхаж болох хөнгөн нөхцөлтэй аж.