Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Ташкентын Гранд Слам /Их дуулга/ ирэх сарын 5-7-нд Узбекистан улсад болно.
Одоогоор Монгол, Испани, БНСУ, Бразил, Гүрж, Казахстан, Израил, Герман улс тэргүүтэй 60 орны 377 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Ташкентын Их дуулга тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэй тамирчдаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/, эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтжээ.
Монгол Улсын жүдогийн шигшээ баг өдгөө Найрамдал төвд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд ирэх саруудад IJF-гээс зохион байгуулах цуврал тэмцээнүүд олимпын эрхийн оноо олгох гэдгээрээ чухал ач холбогдолтой.