ИЛ УУРХАЙД КОНВЕЙР НЭВТРҮҮЛЭХ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

оруулсан Алсын Хараа

Уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах боломж, нөхцөлийг хангахуйц дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдлүүдийн талаарх “Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ онлайн хурлыг “Монгол нүүрс” ассоциаци зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар, туузан конвейрийн техник, туузан конвейерийн зураг төслийн зарчим, ил уурхайн уламжлалт хэлбэрийг тасралтгүй ажиллагааны технологитой харьцуулах, холын зайн конвейерийн тээвэр, туузан конвейер ба шанагат эксковатор, нуруулдагч, холигчийн харилцан уялдаатай ажиллагаа зэрэг шийдлүүдийг хэлэлцэнэ. Мөн энэ чиглэлээр Европт болон олон улсад хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулна.

Арга хэмжээнд ил уурхайн байгууламж болон машин механизмын тооцооллын инженер, нүүрсний шинжээч зэрэг гадны мэргэжилтнүүд илтгэл тавина. “Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ хурал энэ сарын 18-нд цахимаар болно.

Эх сурвалж: https://www.mongolianminingjournal.com/

Сэтгэгдэл бичих