Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 6000 орчим төрийн албан хаагч нийтийн хэв журмыг сахиулахаар эргүүл, хамгаалалтад ажиллаж буй.
Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 80 орчим албан хаагч нийслэлийн 6 дүүрэгт, өдрийн 2 ээлжээр эргүүл хийн ажиллаж байна. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хүргүүлэн ажиллаж байна.