ОХУ-ын эрдэмтэд Их Британид бүртгэгдсэн коронавирусний хувилбарыг илрүүлэх дэлхийн анхны оношлуурыг бүтээсэн тухай Роспотребнадзорын цахим хуудаст мэдээлжээ.
“ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар буюу Роспотребнадзорын Тахал судлалын төв хүрээлэн коронавирусний “N501Y” хувилбарыг илрүүлэх оношлуур бүтээж, бүртгэлээ” гэж мэдээлэлд дурдсан байна.
Шинэ оношлуур чухам хувьссан коронавирусийг илрүүлдэг бөгөөд дэлхийд анхных болохыг онцолсон байна. Роспотребнадзорын мэдээлж буйгаар, хувьссан вирус бүхий дээжүүдэд хийсэн туршилтуудаар уг оношлуур өндөр нарийвчлалтай болох нь батлагджээ.
"Шинэ технологийг “SARS-CoV-2”-ийн бусад хувилбарыг, мөн масс шинжилгээг хурдан хийх шаардлагатай бусад халдварт өвчний эмгэг төрүүлэгчийг илрүүлэхэд ашиглаж болно" гэж Роспотребнадзор мэдээлсэн байна.МОСКВА. /RT/