Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний төвүүдийг энэ сарын 16-наас үе шаттай нээх талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээллээ.
Засгийн газрын тогтоолоор, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Түүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа гэдгийг мэдээллийн эхэнд тэрбээр тодотгоод, хөл хорионы үед хүнсний бүтээгдэхүүн хомстож болохгүй учраас хүнсний үйлдвэрлэл, түүнээс бараа татан авч жижиг дэлгүүрт түгээдэг бөөний төвийг нээнэ хэмээлээ.
Иргэд зөвхөн гэрийнхээ ойр хүнсний дэлгүүрээс хүнсээ авах бол бөөний төвүүд тухайн хүнсний дэлгүүрүүдэд тасралтгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй ажиллах юм.
Цагаан сарын баярын бүх нийтийн амралтын өдөр хүнсний үйлдвэрлэл болон бөөний төвүүд амрах санал гаргаж, хөл хорио тогтоохыг долоо хоногийн өмнө зарласан тул хүнсний дэлгүүрүүд лангуугаа дүүргэж бараагаа нөөцөлж амжжээ. Энэ сарын 16-наас 24 бөөний төв нээгдэнэ. Цаашдаа, 18-23-ныг хүртэл үе шаттай 49 худалдааны төв, 597 хүнсний үйлдвэр нээгдэх юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжид нийт ажилчдын 10-15 хувь нь ажиллах шаардлага тавих аж.
Хүнс үйлдвэрлэл, худалдааны төвийн ажилтнууд шинжилгээ өгөх цэг:
Худалдааны төвийг үе шаттай нээх хуваарь: