Т.Энхцэцэг олимпын наадмыг шүүх анхны монгол эмэгтэй болов

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа.

Монгол Улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг энэ 16 шүүгчийн нэгд багтсанаар олимпын зэрэглэлийн шүүгч болоод байна. Ийнхүү Т.Энхцэцэг Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч боллоо.

“Токио-2020” олимпын наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа.

Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-гийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ чоно” наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа.

Т.Энхцэцэгтэй хамт “Токио-2020” олимпын наадмыг шүүх бүрэлдэхүүн:

  1. Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)
  1. Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)
  1. Mr. Raul CAMACHO (ESP)
  1. Mr. Velimatti KARINKANTA (FIN)
  1. Mrs. Roberta CHYURLIA (ITA)
  1. Mr. Mathieu BATAILLE (FRA)
  1. Mrs. Akiko AMANO (JPN)
  1. Mr. Evgeny RAKHLIN (RUS)
  1. Mr. Lubomir PETR (AUS)
  1. Mr. Everado GARCIA (MEX)
  1. Mrs. Sook Hee HYUN (KOR)
  1. Mr. Orlando CRUZ (DOM)
  1. Mr. Mariano DOS SANTOS (BRA)
  1. Mr. Ramziddin SAYIDOV (UZB) 

Сэтгэгдэл бичих