Испанийн "Барселона" клубийн аргентин довтлогч Лионель Месси нэг багт оруулсан гоолын тоогоор Бразилын домогт хөлбөмбөгчин Пелегийн амжилтыг эвдэхдээ өмсөж байсан пүүзээ Каталоны Үндэсний урлагийн музейд хандивлажээ. Энэ тухай музейн хэвлэлийн алба твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
2020 оны 12 дугаар сарын 3-нд Ла Лигийн аварга шалгаруулах тэмцээний “Реал Валладолид” багийн эсрэг тоглолтод Месси 644 дэх гоолоо оруулсан билээ. Одоогийн байдлаар 33 настай аргентин тоглогч "Барселона" багийн төлөө 758 удаа тоглохдоо 651 гоол оруулсан амжилттай байгаа юм.
Пелегийн түүхэн дээд амжилтыг эвдэхдээ өмсөж байсан Мессигийн пүүзийг уг музейд сарын турш үзүүлэх бөгөөд дараа нь буяны дуудлага худалдаанд оруулж, орлогыг нь хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэхэд зориулах аж.БАРСЕЛОНА. /TASS/