Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр тусгаарлах байрнаас 44, тандалт шинжилгээгээр 2 хүн нийт 46 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
“Нэг хаалга-нэг шинжилгээ” ажлын хүрээнд энэ сарын 11-нд 46 мянга, 12-нд 35 мянга, нийт 91 мянган өрхөөс шинжилгээ авахад өчигдөр 2, өнөөдөр 2 нийт 4 тохиолдол илэрсэн гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
"Тархвар судлаачид халдвар авсан иргэдтэй дам харилцагчдын дунд халдвар тээгч их байна гэж үзсэн. Голомтын дам харилцагчдад хоёр өдөр хийсэн тандалт шинжилгээгээр 4 хүн илэрсэн нь халдварын тархалт харьцангуй нам жим байна. Энэ нь ард иргэд халдвар хамгааллын энгийн дүрмийг маш сайн хэрэгжүүлсний үр дүн" гэдгийг Ц.Ганзориг тэмдэглэлээ.