Нийслэлийн зургаан дүүрэгт 33 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 21 387 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотын БГД, БЗД, Налайх, СХД, СБД, Хан-Уул дүүрэгт бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлын 29 нь хавьтал судлалаар, дөрөв нь шинээр илэрсэн байна.

  Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 207 болж байна. Үүнээс 18 18 хүн эдгэрээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34 хүн эмнэлгээс гарчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай  568 хүн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих