Иргэдийн санал хүсэлт, гомдлыг 1800-1200 утсаар хүлээн авна

оруулсан Алсын Хараа

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэдийн санал хүсэлт, гомдлыг 1800-1200 утсаар хүлээн авах дуудлагын төв ажиллана.

Худалдаа үйлчилгээтэй холбоотой гомдол, санал хүлээн авах нэг ээлжийн багт 20 хүн, нийт 60 хүн ажиллахаар бэлтгэлээ хангажээ.

“Дата бааз дээр ч хүмүүс ажиллаж байна. Уланбаатарт халдварын тархалт нэмэгдэж байгаа дүүрэг, хороодын маршрут чиглэлийг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулах боломжтой. Мөн ханган нийлүүлэлт, ус, хүнсний түгээлтийг хүргэх нарийвчилсан зураглал бэлэн болсон”-ыг хотын захирагч тэмдэглэлээ.

Хөл хорионы үед ажиллахыг зөвшөөрсөн 14 салбарт үйл ажиллагаа явуулахтай холбоотой Засаг даргын захирамж гаргана. Цагийн хуваарийг өглөө 5.30-9.30 байхаар тогтоовол зохимжтой эсэх талаар холбогдох дарга нартай энэ хурлын дараа эргэн ярилцах аж.

Ингэхдээ “Албаны үйлчилгээнд явж байгаа машиныг зохицуулж, төрийн ажлын уялдаа холбоог тасралтгүй явуулах чиглэлээр саналаа гарган, захирамжийн төсөлд тусгана. Гаргасан захирамжаа иргэдэд маш ойлгомжтойгоор хүргэнэ” гэдгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэлэв.

НОК өчигдөр хуралдахад дүүргүүдийн бэлтгэл ажил 87-93 хувьтай байсныг өнөөдөр бүрэн цэгцэлжээ.

Сэтгэгдэл бичих