ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, ОРОН ТООГ ШИНЭЧЛЭВ

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл" хуралдлаа. Хуралд монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Засгийн газрын өнөөдрийн хурлаар уг Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албыг татан буулгаж, бүтэц орон тоог шинэчлэн баталснаар шинэ бүрэлдэхүүн ийнхүү анхдугаар хурлаа хийлээ. Тэд эрүүл мэнд, эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх цогц арга хэмжээний хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, санал солилцов.

Эдийн засгийн бодлогын зөвлөлд ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч зэрэг албан тушаалтнаас гадна их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төр хувийн хэвшлийн төлөөлөл СЭЗИС-ын тэнхимийн эрхлэгч Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Канад Улсын Конкордиа их сургуулийн дэд профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн, МУИС-ын багш Г.Баярмагнай, “Дефакто” институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нарын шилдэг эдийн засагч, шинжээчид томилогдон ажиллаж байна.

 

Сэтгэгдэл бичих