Японд вакцинжуулалт ирэх долоо хоногоос эхэлнэ

оруулсан Алсын Хараа

Японы эрх баригчид иргэдээ ирэх долоо хоногоос коронавирусний вакцинжуулалтад хамруулж эхлэх шийдвэрийг гаргажээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдэв. “Вакцинжуулалтыг ирэх долоо хоногийн дундуур эхлүүлнэ" хэмээн тэрбээр хэлсэн байна.

Япон улсад вакцинжуулалтыг хэд хэдэн үе шаттайгаар явуулахыг зорьж байна. Эхний ээлжинд өвчтөнүүдтэй харилцаж буй эмнэлгийн болон нийгмийн 4 сая орчим ажилтан вакцинжуулалтад хамрагдах бол удалгүй 65-аас дээш насны 36 сая орчим хүнийг дархлаажуулах аж. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах кампанит ажлыг явуулж, үлдсэн хүмүүсийг вакцинжуулах ажил тавдугаар сард эхэлнэ.

“Pfizer” компанийн вакцинаас гадна Японы эрх баригчид Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Pfizer”, “Moderna” компаниудтай коронавирусний вакцин худалдан авах гэрээ байгуулсан юм.ТОКИО. /Yomiuri/

Сэтгэгдэл бичих