“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ 2020 ОНЫ “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГА”-ААР ОНЦОЛЛОО

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг МҮОНРТ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс 2020 оны “Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар шалгаруулан нэрлэжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нийтдээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Мөн 2020 онд улсын төсөвт 240 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш”  ХХК-ийг байгуулж, нийтдээ 260.1  тэрбум төгрөгийн санхүүжилт олгож,  Тавантолгой- Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдэд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулаад байна. Үүнээс гадна Ковид  - 19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс нийтдээ 128 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн юм.

Цаашид Уул уурхай -  Дэд бүтэц – Аж үйлдвэрлэлийн хөгжлийн жишиг “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн алсын харааг дэвшүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөө боловсруулаад байгаа бөгөөд энэ хүрээнд төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл бичих