Израил хүн амынх нь талаас илүү хувь нь коронавирусний вакцин хийлгэсэн дэлхийн анхны улс болжээ.
Албан ёсны мэдээллүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллүүдэд үндэслэн ТАСС агентлагийн хийсэн тооцоогоор, 8.9 сая орчим хүн амтай тус улсад 5.54 сая хүн буюу нийт хүн амынх нь 62.42 хувь нь вакцин хийлгэсэн байна.
Ингэснээр Израил улс вакцинжуулалтын үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орж байна. Энэ үзүүлэлтээр хоёрдугаарт, Арабын Нэгдсэн Эмирт Улс /44.79 хувь/ орж байгаа бол гуравдугаарт, Сейшелийн арлууд /40.49 хувь/ бичигджээ.
Хүн амынхаа 10 хувийг вакцинд хамруулсан улсуудын тоонд Их Британи, /18.95 хувь/, АНУ /12.84 хувь/, Бахрейн /11.6 хувь/ улсууд орж байна.
Вакцинд хийлгэсэн хүний тоогоор АНУ урьдын адил тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд тус улсад 42 сая хүн вакцинд хамрагджээ. Хоёрдугаарт БНХАУ /31.2 сая/, гуравдугаарт Их Британи /12.6 сая/ орж байна.