Нэгдүгээр сард Монгол Улс 2.5 сая орчим тонн нүүрс экспортолсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад гурван хувиар өссөн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нийт экспортын 34.5 хувийг чулуун нүүрс дангаараа бүрдүүлсэн байна. 2021 он гарснаас хойш боомтуудын экспорт харьцангуй тогтвортой сайн байна. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтоор өдөр дунджаар 460 орчим автомашин, Шивээхүрэн боомтоор 380 гаруй автомашинаар нүүрс гаргасан байна.
Цаашдаа энэ онд гэнэтийн эрсдэлт хүчин зүйлс үүсэхгүй бол Монгол Улс нийт 36 орчим сая тонн нүүрс БНХАУ-ын зах зээлд экспортлох боломжтой гэсэн урьдчилсан таамгийг “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Х.Золжаргал хэлж байв. Үүнээс гадна Сар шинийн баяраас өмнө уул уурхайн ажилтны ээлж солилцох асуудлыг зохион байгуулахаар болсон талаар Шадар сайд мэдэгдсэн юм.
Эх сурвалж: http://bloombergtv.mn/