Зах, худалдааны төвүүд маргаашаас уртасгасан цагаар ажиллана

оруулсан Алсын Хараа

Хоёрдугаар сарын сарын 10-ныг хүртэл зах, худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн ачааллыг багасгах зорилгоор үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар ярилцсан байна.

Ингэснээр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүд 2 дугаар сарын 5-ны/маргаашаас/ өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

Иргэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулан, халдвар хамгааллын зайг баримтлан үйлчлүүлэхийг уриаллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахим хурал хийжээ.

Сэтгэгдэл бичих