Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ оны нэгдүгээр сард 308 тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий 1,9 сая тн нүүрс борлуулжээ.
Өнгөрсөн онд Монгол Улсын нүүрсний экспортын орлого 2,126 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 онд 1,68 их наяд төгрөгийн дүн бүхий 11,9 сая тн нүүрс борлуулсан юм.
Харин энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 сая тн нүүрс олборлож, 21,2 сая тн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас 8 сая тн нүүрс олборлож, 7,67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонныг олборлож, 11,64 саяыг борлуулах, Бортээгийн уурхайгаас 2 сая тонныг олборлон, 1,9 сая тонныг борлуулахаар төлөвлөжээ.