Эдгэрсэн хүмүүст толгой эргэх, амархан ядрах, үс унах шинж тэмдэг илэрч байна

оруулсан Алсын Хараа

Коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүст 14 хоног болон 6 сарын дараа тандалт судалгаа хийж тухайн Өрхийн эрүүл мэндийн төвд хянаж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.

Тэрбээр мэдээлэлдээ, “Дэлхий дахинд коронавирусний халдвар аваад эдгэрсний дараа хүний биед ямар өөрчлөлт орох талаар судалгаануудыг хийсэн. Судалгаагаар, эдгэрсний дараа 6 сарын хугацаанд хүмүүсийн 15-20 хувь, зарим оронд 30 хувьд нь толгой эргэх, дотор муухайрах, бие сульдах, амархан ядрах, нойргүйдэх эсвэл хэт унтамхай болох, үс унах, хумс хугарах гэсэн шинж тэмдэг илэрч байгаа. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэвэл илүү үр дүнтэй. Эмчилгээ гэдэг нь сэтгэл засал, дархлаа дэмжих, биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн засал зэрэг энгийн аргуудаар үр дүнд хүрнэ гэдэг нь судалгаагаар батлагдсан. Гэхдээ дээрх шинж тэмдэг эдгэрсэн хүн бүрт илрэхгүй. Хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдолд илүү илэрнэ. Мөн өндөр настай хүмүүс удаан хугацаанд толгой өвдөх, мартамхай болох гэсэн шинж тэмдэг илэрдэг гэсэн мэдээлэл бий. амгийн дээд тал нь 6 сар хүртэл үргэлжилж байна гэсэн мэдэлэл бий. Манай улсын хувьд ХӨСҮТ, АШУИС-ийн эрдэмтэн судлаачид тандалт судалгаа хийж байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих