Монголбанк 2021 оны 1 дүгээр сард 1.35 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулвал 2.2 тн-р буурсан үзүүлэлт юм.
2021 оны 1 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 170,985.19 төгрөг байлаа.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 1 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)