"Рио Тинто" групптэй хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлахаар болжээ. Тэрээр өнөөдөр "Рио Тинто" группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдтой анхныхаа цахим хурлыг хийв.
Энэ талаар Х.Нямбаатар сайд "Бид бүгд нэг завин дээр байгаа гэдгийг "Рио Тинто" группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд онцолж байна. Анхны хурал амжилттай" хэмээн бичжээ.
Х.Нямбаатар: Рио Тинтогийн талаас бид нэг завин дээр байгааг онцолсон
Хэлэлцээний ажлын хэсгийг өмнө нь Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Б.Солонго ахлан ажиллаж байсан юм. Хэлэлцээ хийх ажлын хэсгийг 2019 оны 12 дугаар сард байгуулсан бөгөөд Монголын Засгийн газрын зүгээс Дубайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавиад байгаа юм.
Цахим уулзалтад "Рио Тинто" компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдоод удаагүй байгаа Б.Болд болон "Рио Тинто Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх, "Рио Тинто Монгол" компанийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцов.