Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Үүний дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирэх юм.

Үүнээс,

Бага насны хүүхэдтэй гэр бүл 18,
Жирэмсэн-асран хамгаалагчийн хамт байгаа 15,
Өндөр настан 3,
Эрүүл мэндийн шалтгаантай 8,
Бусад шалтгаантай 122 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.