Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Хоёрдугаар сарын 02-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15897 шинжилгээ хийлээ. Ингээд 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,859 болсноос дотоодын халдварын тоо 1,357 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 454 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2 , хүндэвтэр 76, хөнгөн 376 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 21 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,859 үүнээс эдгэрсэн 1392 буюу 75 хувь байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 18 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байгаа голомт нь
- GB тауэрт байрлаж байсан ББСБ-аас үүдэлтэй голомтод 25 хүн
- Гутлын цехийн голомтод 22 хүн
- Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын Содон хороололд байдаг супермаркетаас 9 хүнээс халдвар илрээд байгаа.
- Дарь-Эхийн нийтийн байр
- БЗД-ийн 17 хороонд байрлах нийтийн байр
- БЗД-ийн 13-р хороололд байрладаг Нүүдэлчин цайны газраас халдвар илэрсэн. Энэ хоолны газраар сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг хүслээ. Улаанбаатар хотод идэвхтэй 20 гаруй голомт байгаа учраас иргэд халдвар хамгаалалтыг дэглэмийг сайтар баримталж, олон хүн цугларсан газраар явахгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 1027 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.