УОК-ын шийдвэрийн бодит үр дүнг тооцох хяналтын баг ажиллана

оруулсан Алсын Хараа

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр цахимаар  хуралдлаа.

Хүн амын дунд тархсан цар тахлын үед шинжлэх ухаанд суурилсан тооцоо судалгаатай эрдэмтдийн санал чухал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хурлын үеэр онцолсон юм. Тэрбээр улс орны эдийн засаг, нийгэм, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдуулан УОК-оос авч хэрэгжүүлж буй ажлын дүрэм журмыг шинэчлэх, шинжлэх ухааны судалгаа тооцоонд үндэслэсэн бодитой санал боловсруулахыг тус зөвлөлд үүрэг болгов.

Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан саналыг үндэслэснээр УОК үр дүнтэй шийдвэрүүдийг гаргах боломж бүрдэнэ гэдгийг Шадар сайд онцлон тэмдэглэсэн юм. Цаашид УОК-ын шийдвэр болон цар тахлын үeд хэрэгжүүлж буй дүрэм журмын гүйцэтгэлд хяналт тавьж, бодит үр дүнг тооцох хяналтын баг ажиллах болсныг дурдав.

Сэтгэгдэл бичих