"COVID-19" цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын багийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.
Тус ажлын багийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Тэрээр ДЭМБ болон "COVID-19"-ийн эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орноос вакцин авах яриа хэлэлцээрүүдийг эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэлээ.