ХЯТАД-ЕВРОП ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОО 50 ГАРУЙ ХУВИАР ӨСЧЭЭ

оруулсан Алсын Хараа

Монгол Улс, БНХАУ-ыг холбосон хилийн хамгийн том Эрээн боомтын шалган нэвтрүүлэх газрын мэдээлснээр 2020 онд тус боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 2379 удаа зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 53.3 хувиар өссөн дээд үзүүлэлт болжээ. Эрээн боомтын шалган нэвтрүүлэх ажлыг үр дүнтэй, жигд хангах үүднээс бүрэн цахимжуулж, 24 цагаар жижүүрлэн ажилласан байна. Ингэснээр тус боомтоор дамжин өнгөрөх галт тэргийг түргэн шуурхай нэвтрүүлэх боломж бүрдээд зогсохгүй Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нэгэн чухал гарц болон өргөжиж байгаа юм. Одоогийн байдлаар тус чиглэлийн 43 шугам Эрээн хотоор дамжин өнгөрч байна.

Эх сурвалж: http://www.ttz.mn/

Сэтгэгдэл бичих