Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр Төрийн ордноо хүлээн авч уулзсан тухай Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.
Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр уулзалтын эхэнд талууд харилцан ярилцаж санал солилцов.
Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардах ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины талаар судалгаа мэдээллийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч өглөө. Мөн хүн амаа вакцинжуулсан улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцинжуулалтай холбоотой бусад мэдээллийг сонсов.
Цаашид УОК болон ЭМЯ, Шуурхай штабуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, вакцинжуулах урьдчилсан бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг нарийвчилсан сургалтад хамруулах, иргэд олон нийтэд ил тод мэдээллийг нээлттэй өгөх талаар ярилцав.