ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 1-нд хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрчээ. Үүнээс нэг тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан бол үлдсэн нь дотоодод гараад буй халдварын голомтуудаас илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1 832 хүрлээ. Үүнээс 1 384 хүн эдгэрээд байгаа бол 448 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарчээ. Харин нас барсан 4 хүн байгаа аж.
2021 оны 2 дугаар сарын 2-ны 11.00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 30 байршилд хязгаарлалт тогтоон тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна.
Хамгаалалттай байршлууд:
- БГД: 3-р хороо 17-р байр
- БГД: 4-р хороо Сот байр
- БГД: 6-р хороо 34а байр
- БГД: 7-р хороо 33-р байр
- БГД: 7-р хороо 29-р байр
- БГД: 17-р хороо 76-р байр
- БГД: 21-р хороо 22-р гудамж
- БЗД: 1-р хороо 8-р байр Плаза таур
- БЗД: 3-р хороо 5а байр
- БЗД: 4-р хороо Американ дэнж
- БЗД: 5-р хороо 6-р байр
- БЗД: 7-р хороо 37а байр
- БЗД: 8-р хороо Х-апартмент
- БЗД: 17-р хороо 61-р байр
- БЗД: 19-р хороо "Саруул тэнгэр 2" хотхон 103 байр
- ЧД: 5-р хороо 21-р байр
- ЧД: 5-р хороо 16-р байр
- ЧД: 2-р хороо 25-р байр
- ЧД: 3-р хороо 39-р байр
- ЧД: 5-р хороо 34-р байр
- ЧД: 3-р хороо 24-р байр
- СБД: 1-р хороо 23-р байр
- СБД: 3-р хороо 45-р байр
- СБД: 11-р хороо “Аз жаргал хотхон” 301-р байр
- СБД: 17-р хороо Нийтийн байр
- СХД: 15-р хороо 20-р байр
- СХД: 15-р хороо 23-р байр
- СХД: 19-р хороо 10-р байр
- СХД: 27-р хороо Мандах нийтийн байр
- СХД: 27-р хороо Тоостоны 33А нийтийн байр.