FIFA зэрэглэлтэй шүүгчид 2021 оны үнэмлэх, тэмдгээ гардлаа

оруулсан Алсын Хараа

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос FIFA буюу  Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны шүүгчийн үнэмлэх болон тэмдгийг 5 шүүгчид албан ёсоор гардуулав.


МХБХ-ны дээд зэрэглэлийн шүүгчид болох талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгч Э.Галбадрах, Э.Ариунболд, футзалын шүүгч Р.Жаргалсайхан болон Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Ө.Батцэцэг нар олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж ийнхүү эрхээ баталгаажуулав.  

МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох “Үндэсний дээд лиг”, “Футзалын дээд лиг”, “Үндэсний нэгдүгээр лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийг үнэн зөвөөр дэнсэлдэг шүүгч нар жилээс жилд олон улсад данстай болж нэмэгдсээр байна.  


Холбооны удирдлагаас шүүгчдэд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаан болон ажил үйлст нь өндөр амжилт хүсэхийн ялдамд илүү их үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгийг онцлон анхааруулсан байна.


Сэтгэгдэл бичих