А.Амбасэлмаа: Нийт 37 хүнээс коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 30-нд хийсэн PCR шинжилгээгээр  37 хүнээс коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  11202 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Илрээд буй 37 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын давтан шинжилгээ, сүүлд шинээр бүртгэгдэж буй халдварын голомтуудын хавьтлын шинжилгээ, мөн шинжилгээний цэгээр үйлчлүүлсэн хүмүүсээс илэрчээ. Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-өөс 22 хүн эдгэрч Хан-Уул дүүрэг дэх 300 ортой эмнэлэгт шилжээд байна. Харин энэ эмнэлгээс 12 хүн эмчлэгдэж эдгэрч гэртээ гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандан судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрээр халдварын голомтууд өндөр хэвээр, өнгөрсөн 11 дүгээр сараас хойш 28 голомт бүртгэгдээд байгаагаас өнөөдрийн байдлаар 7 голомт идэвхтэй байна. Эдгээр нь бүгд нийслэл хотод бөгөөд "Икс" апартмент, "Микс пицца" болон Баянгол дүүргийн 19 дугаар байрны голомт идэвхтэй байсаар байна.

Сэтгэгдэл бичих