Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 29-нд хийсэн PCR шинжилгээгээр 32 хүнээс короновирусний халдвар илэрлээ.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр тус төвийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 14495 хүнд шинжилгээ хийсэн байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн эдгээр тохиолдол нь өмнө халдвартай нь батлагдсан иргэдтэй ойр харилцсан, ажиглан тусгаарлах байранд байгаа хүмүүсийн давтан шинжилгээ, сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын харилцагчдын шинжилгээнд илэрчээ.
Түүнээс гадна “Интэрмед” эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн 4 хүний түргэвчилсэн тест эерэг гарсныг ХӨСҮТ-ийн лабораторид PCR шинжилгээгээр баталгаажуулсан байна.
Иймд шинээр илэрсэн тохиолдлын тандалт судалгаа, халдарын эх уурхайг судлах үйл ажиллагаа үргэлжилж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлээд, “Интэрмед эмнэлэгт шинжилгээ өгөөд батлагдсан иргэнийг өчигдөр ХӨСҮТ-д зөөвөрлөн авчирсан. Халдвараа гэртээ хүндрүүлсэн, бие нь маш хүнд байгаа тул эрчимт эмчилгээний тасагт зохиомол амьсгалын аппараттай эмчлүүлж байгаа-г хэллээ.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 болсон бол бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй аж. Дорноговь аймагт Улаанбаатараас очиж замын ажил хийхээр явсан хүмүүсийн дунд нэг хүний түргэвчилсэн тест эерэг гарсан учир баталгаажуулах сорьцыг УБ руу илгээгээд байна.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод батлагдсан тохиолдол 1234 болжээ.
ХУД-ийн 300 ортой эмнэлэг, ХӨСҮТ-өөс 22 хүнийг шилжүүлж, клиникээс 18 хүн эдгэрэн гэртээ гарав. Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 1742 болсноос 1321 буюу 75,8 хүниийг эмчилж эдгээжээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 408 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүнийг эмчилж байна.