Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдийг томилох тухай захирамжид гарын үсэг зурлаа.
Энэ үеэр тэрбээр, “Өнөөдөр бид Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэх нэг танхимын гишүүд болж байна. Цар тахлын хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж, ойрын хугацаанд эдийн засаг, нийгмийг энгийн голдиролд оруулж, Монгол Улсын хөгжлийн түүхэнд цоо шинээр бичигдэх олон бүтээн байгуулалт хийж, улс төрд нэн шинэ жишиг тогтоохийг Монголын ард түмэн хүлээж байгаа учраас амралтыг умартаж, улс орныхоо хөгжлийн төлөө хамтран зүтгэе” гэв.
Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөж байна. Засгийн газрын гишүүдийн намтартай энд дарж танилцана уу.
Гэрэл зургийг Б.Чадраабал