Завханы сэжигтэй тохиолдлууд бүгд “сөрөг” гарчээ

оруулсан Алсын Хараа

Тус аймагт бүртгэгдсэн сэжигтэй гурван тохиолдлын PCR шинжилгээний хариу “сөрөг” гарлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан. Тиймээс дээрх гурван иргэн болон ойрын, дам хавьтлын 20 сорьцыг Улаанбаатар хот руу явуулсан. Ингээд сэжигтэй гурван иргэн болон тэдгээрийн ойрын, дам хавьтлын 20 сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-д баталгаажуулж дууслаа. Шинжилгээний бүх хариу "сөрөг" гарчээ. Гэсэн хэдий ч эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд маань дүрэм журмаа сайн баримталж халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулж байна. Түүнчлэн иргэд маань онцын шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй, амны хаалтыг байнга зүүхийг уриалж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих