Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлийн талаар олон талын оролцогчоос санал авч, тус банкнаас боловсруулж буй Түншлэлийн стратегийн хүрээний эцсийн төсөлд тусгах 3 дахь шатны хэлэлцүүлэг цахимаар боллоо.
Цаашид хэрэгжүүлэх түншлэлийн шинэ стратегийн гол чиглэлд эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдлыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай ажлын байр бий болгох, хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг сайжруулах гэж заажээ.
Хэлэлцүүлэгт Дэлхийн банк, Сангийн яам, ХЗДХЯ, БОАЖЯ, ЭМЯ, БХБЯ-ны удирдах албан тушаалтан, ХХААХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар оролцож Түншлэлийн шинэ стратегид тусгах саналуудыг сонссон юм.