“NASA”-гийн аппарат Ангараг дээр ирэх сард газардана

оруулсан Алсын Хараа

/NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ “Perseverance” сансрын аппарат Ангараг гараг руу 2.5 км/сек-ийн хурдтайгаар ойртож байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын 18-нд газардах төлөвтэй байна.

“NASA”-гийн мэдээлснээр, “Perseverance” Улаан нүдэн гарагт хүрэхэд 470.8 сая километр замыг туулахаас одоогоор 41.2 сая километр зай үлджээ. Уг төхөөрөмж Ангарагийн “Jezero” тогоонд газардсаныхаа дараа эртний амьдралын ул мөрийг хайж, дээж цуглуулан эх дэлхий рүү илгээх юм.

Өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас "Atlas V" тээгч пуужингаар хөөргөсөн “Perseverance” нь “NASA”-гийн мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн том, хүнд хийгээд дэвшилтэт аппарат ажээ.

“Perseverance”-ийн боловсронгуй төхөөрөмжүүд Ангаргийн чулуулгууд дахь бичил организмуудыг ул мөрийг илрүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй тус гаргийн геологи, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх хүн төрөлхтөний ойлголтыг өргөтгөнө” гэж “Mars 2020” төслийн эрдэмтэн Кен Фарли мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих