ХӨСҮТ-ийн захирлаар Д.Наранзулыг томилсон байна

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ерөнхий захирлаар Д.Наранзулыг томилжээ.

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг нярайн хамтаар ХӨСҮТ рүү тусгаарлахдаа хүнлэг бус хандлага гаргасан үйлдэлд Эрүүл мэндийн сайд, тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож /2021.01.21/ чөлөөлсөн юм. Өмнө нь тус төвийн дэд захирлаар ажиллаж байсан Д.Наранзул өчигдөр ажлаа хүлээн авсан байна.

Тэрбээр ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилогдохоос өмнө Сүрьеэгийн тандалт судалгааны албаны судлаачаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл бичих