Нэмж 11 тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид  12703  хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,667 болсноос дотоодын халдварын тоо 1162 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 418 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3 , хүндэвтэр 52, хөнгөн 362 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 25 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1656 үүнээс эдгэрсэн 1236 буюу 70.6 хувь нь  эдгэрсэн байна.

 Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :

–Улаанбаатар 11 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: 

  • Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн.
  • Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн.
  • СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн.

24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Голомтод гарсан нийт тохиолдлууд:

 –Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 836 байна. 

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.

  • ХӨСҮТ-28
  • Цэргийн төв эмнэлэг-17
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

Дотоодын халдварыг танилцуулбал:

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

 

Сэтгэгдэл бичих