/Reuters/. Пуужин, алсын тусгалтай торпед зэрэг тэнгисийн цэргийн шинэ зэвсэг бүтээхэд зориулж Австралийн Засгийн газар 1 тэрбум австрали доллар зарцуулна.
“Батлан хамгаалах чадавхийг сайжруулах хүрээнд Австралийн эрэг орчмын усан бүсэд хяналтаа тогтоохын тулд бид ойрын арван жилд Австралийн цэргийн флотыг орчин үеийн хөлөг онгоц эсэргүүцэгч алсын зайн тусгалтай пуужин, “газар-агаар” ангиллын пуужин, торпед, бусад зэвсгээр хангахаар төлөвлөж байна” хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд Линда Рейнолдс мэдэгджээ.
Иймэрхүү шинэ зэвсэглэл нь бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл болно гэдгийг тэрбээр мөн онцлов. Австралийн Тэнгисийн цэргийн хүчнийг сайжруулах хөтөлбөртэй нийцүүлэн Батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх ажээ.